Эм зүйч

Мэдээлэл

10:56 , 2019-11-18 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.

Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
zuvlumj-8-2Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.

Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.

Эмийг яаж зөв сонгох вэ?

Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.

Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.

Эмийг зөв хэрэглэхийн тулд:

Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.

Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.

Эмийг хэдийд хэрэглэх вэ?

zuvlumj-8-1Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.
Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик
эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.

Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?

Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.
Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ –ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.Holboos.com

Ангилалууд

Бичлэг
Зураг
Холбоос
Мэдээлэл
Танин мэдэхүй

Сүүлийн бичлэгүүд

Мэдээлэл
(гарчиггүй)
Эрүүл мэндийн тухай хууль - www.Legalinfo.mn - Хуулийн ...
эмийн хордлого. эмийн зохистой хэрэглээ
http://hdc.gov.mn/content3.php
СОНИРХОЛТОЙ БАРИМТ
эмийн хэрэглээ
эмийн хэрэглээ
Антбиотикийн тухай
Эмийн зөв зохистой хэрэглээ

Найзууд

idiomatic-dormant